Ардчилал, хүний эрхийг хамгийн ихээр дээдэлдэг орнуудын нэг гэгддэг АНУ-ын нийт хүн амын 1 хувийг бүрдүүлдэг хамгийн өндөр орлоготой иргэд болон үлдсэн 99 хувийн орлогын ялгаа 2012 онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь татварын мэдээллээс харагдаж байна. Хамгийн өндөр орлоготой Америкчуудын орлогын хэмжээ улсын нийт айл өрхийн орлогын 19.3 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн нь 1927 онд тогтоогдсон рекордыг эвдсэн үзүүлэлт болжээ.
Дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ тэргүүлдэг АНУ-д сүүлийн бараг 30 жилийн турш иргэдийн орлогын ялгаа нэмэгдсээр ирсэн юм. Нэгдсэн Улсын хамгийн чинээлэг давхаргыг бүрдүүлдэг хүн амын 1 хувийн татвараас өмнөх орлого 19.6 хувиар өссөн бол үлдсэн 99 хувийнх нь орлого ердөө 1 хувиар өсчээ. Шинжээчдийн хэлж байгаагаар Америкийн иргэдийн орлогын ялгаа цаашид буурах төлөв харагдахгүй байгаа ажээ. Өнгөрсөн онд АНУ-ын хүн амын 1 хувийг бүрдүүлдэг хамгийн өндөр орлоготой айл өрхүүдийн орлого 394,000 ам.доллар болон түүнээс дээш байсан байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Америкчуудын орлогын ялгаа түүхэн дээд хэмжээндээ хүрч өсчээ | ||
Үзсэн: 1658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.