Шууд Chart

Хятадын Билл Гэйтс хэн бэ?

2013-09-12 08:17:24

Үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аварга том компани болох "Dalian Wanda" -г үндэслэгч Ван Жианлин Хятадын хамгийн чинээлэг хүнээр анх удаа тодорлоо. Сар тутам гардаг "Hurun Report" сэтгүүлд нийтэлснээр Жианлин 22 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна. Харин өнгөрсөн онд чинээлэг бизнесменүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан Зон Кинхоу 18.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдгээрээ 2-рт бичигдсэн байна.

Урд хөршийн хамгийн баян эмэгтэй болох Ян Хуияны нэр жагсаалтын 5-рт эрэмбэлэгджээ. Түүний хөрөнгийг 8.3 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна.

"Hurun Report" сэтгүүлд бичсэнээр 1 тэрбум ам.доллар болон түүнээс дээш хөрөнгөтэй Хятадуудын тоо 315 болж өсчээ. Одоогоос 10 жилийн өмнө Хятадад ийм хэмжээний бэл бэнчинтэй хүн нэг ч байгаагүй аж. Уг нь урд хөршид үйлдвэрлэлийн салбараас саятнууд төрөх нь хамгийн элбэг байсан юм. Тэгвэл одоо саятнуудыг хамгийн ихээр "бойжуулдаг" салбар нь үл хөдлөх хөрөнгийн салбар болжээ. Хятадын хамгийн баян 1021 хүний дөрөвний нэг нь үл хөдлөх хөрөнгийн бизнес хийдэг юм байна.  Сүүлийн хэдэн жилийн хугацаанд засгийн газар арга хэмжээ авсан ч үл хөдлөх хөрөнгийн үнэ үлэмж өссөнтэй энэ нь холбоотой гэдгийг шинжээчид тайлбарлаж байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Хятадын Билл Гэйтс хэн бэ?  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй