Шууд Chart

Цагдаагийн алба хаагч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэний амийг аварчээ

2015-10-13 17:55:41

Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар нар байнгын татаж унадаг өвчтэй, группт байдаг иргэн Б-ийн амь насыг аварчээ.

Замын-Үүдийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа вагон депогийн хашаанд Улаанбаатараас ирсэн галт тэрэг зогсдог байршлын үнс нурам асгадаг хэсэгт ухаан алдаж, унаад шатаж байхад нь дээрх хоёр алба хаагч харж, амь насыг нь аварчээ. Иргэн Б их хэмжээний түлэгдэлтэй Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Амь насыг нь аварсан алба хаагч нарт иргэн Б-ийн гэр бүлийнхэн талархал илэрхийлсэн юм.


Цагдаагийн алба хаагч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэний амийг аварчээ  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй