Шууд Chart

Ахмадын ДАШТ-нээс Ш.Баянмөнх, Т.Батнасан нар хүрэл медаль хүртлээ

2015-10-14 10:23:52

2015 оны аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Грек улсын Афин хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Ахмадын 17  дахь ДАШТ болж байна.

Австри, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Бельги, Болгар, Грек, Гүрж, Ирак, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Польш, Серб, Словак, Турк, Узбек, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Хорват, Энэтхэг, Эстони зэрэг дөч гаруй орны ахмад бөхчүүд оролцсон тус тэмцээн нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жингүүдэд A, B, C,D, E, F, G насны ангиллиар явагдаж байна. Ахмадын ДАШТ-ний хөтөлбөрт анх удаа эмэгтэй чөлөөт бөхийн төрөл багтаж 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдэд хүч үзэж байна.  

35-аас дээш насны бөхийг оролцуулдаг Ахмадын ДАШТ-ний эрэгтэй чөлөөт бөхийн В буюу 41-45 насны ангилалд 58 кг-ын жинд Төмөрбатын Батнасан нэгдүгээр тойрогт японы бөх Кусуки Асакавад 0:6 онооны харьцаагаар ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд туркийн бөх Ерсин Басарыг 10:2 онооны харьцаагаар ялжээ.

В ангиллын 130 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт ираны бөх Мохаммад Эбрахими Акбарпурид 0:11 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд туркийн бөх Миктад Биберийг 5:1, хүрэл медалийн төлөө барилдаанд АНУ-ын бөх Георге Портериййг 4:2 онооны харьцаагаар ялжээ.

  • A - 35-40 насны ангилал
  • B - 41-45 насны ангилал
  • C - 46-50 насны ангилал
  • D - 51-55 насны ангилал
  • E - 56-60 насны ангилал
  • F - 61-65 насны ангилал
  • G - 66-70 насны ангилал

МЧБХ

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ахмадын ДАШТ-нээс Ш.Баянмөнх, Т.Батнасан нар хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй