Шууд Chart

"Чонон сүлд" киног Оскарт дэвшүүлэхээс татгалзав

2015-10-14 11:31:31

Хятадын "China Film News" сонинд Хятадаас Оскарт нэр дэвшүүлсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй тул эцсийн мөчид өөр уран бүтээлээр сольсон тухай мэдээлжээ.

Аравдугаар сарын 5­-нд Хятадын Кино Хороо Оскарын зохион байгуулагчдаас ийм хариу авсан байна. Тэнцээгүй гол шалтгаан нь тухайн бүтээлийг хийхэд, нэр дэвшүүлсэн улсын иргэд голлох үүрэгтэй оролцоогүйгээс гэжээ.

Уг киноны жүжигчид голдуу хятад хүмүүс байсан ч бүтээсэн баг нь бараг бүхлээрээ гадаадын иргэдийн оролцоотой юм байна. Өөрөөр хэлбэл, Оскарын шагналт Франц найруулагч Жан Жак Анно болон түүний баг уг киног бүтээсэн тул Хятадын нэрийн өмнөөс Оскарт нэр дэвших боломжгүй болжээ.

Харин оронд нь “Go away Mr.Tumor” (Зайл! Ноён хавдар!) нэртэй, өөдрөг үзэлтэй нэгэн эмэгтэйн хорт хавдартай тэмцэж байгаа түүхийг харуулдаг романтик, инээдмийн киног дэвшүүлсэн байна. Үүнээс өмнө Хятадаас 2002 онд найруулагч Жан Имоугийн “Баатар” кино нэр дэвшиж байжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Чонон сүлд" киног Оскарт дэвшүүлэхээс татгалзав   
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй