Шууд Chart

"Бидний амжилт" бойжигч нарын үр дүнгийн тайлант үзэсгэлэн худалдаа боллоо

2015-10-14 11:45:21

Бизнес инкубатор төвийн "Бидний амжилт" бойжигч нарын үр дүнгийн үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаанд Дорноговь аймгийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцож, бойжигч нарын хийсэн бүтээл, бүтээгдэхүүнтэй танилцаж, цаашдынх нь бизнест амжилт хүссэн байна.

“Хутагтын хур” НҮТББ нь 2012 оноос АЗДТГ-тай хамтран Бизнес инкубатор төвийг байгуулан шинээр бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, 2012-2015 онд нийт 204.3 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Одоогоор нийт 69 шинээр бизнес эрхлэгчдэд бизнес инкубацын үйлчилгээг үзүүлж, 784 иргэнд аж ахуй эрхлэлтийн сургалт явуулсан байна.


"Бидний амжилт" бойжигч нарын үр дүнгийн тайлант үзэсгэлэн худалдаа боллоо   
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй