Шууд Chart

Дани улсын музейд монгол дээл байдаг уу

2015-10-14 13:26:01

Дани улсын нийслэл Копенхагенийн "Давидийн цуглуулга" Исламын соёлын музейд XIII-XIV зууны Их Монгол Улсын үед холбогдох Хүлүгэ хааны газар нутгаас олдсон монгол дээл байдаг. Олон зуун жилийн цагийн хүрдэнд элэгдсэн ч бидний үетэй золгосон байна. 

Тус музей нь хэдийгээр монгол дээл гэж баталж чадаагүй байгаа ч дээлний ерөнхий загвар нь монгол дээлтэй, харин дээлийн хээ, угалз нь зарим талаараа Дундад Азийн соёлын хэв маягтай байгаа учир эргэлзээтэй байгаа тухай тайлбарлалаа. Торгоны эдэлгээ нь маш ихээр алдагдсан тул хурц гэрлээс хамгаалж, тус музейн маш бүдэг гэрэлтэй, харанхуй шахам зааланд шилэн хоргонд тавьсан учир үзүүлэнг тоймтой харах боломж маш бага байдаг ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дани улсын музейд монгол дээл байдаг уу  
Үзсэн: 7235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.116.xxx] 2018-01-14 18:15
Если ты не знаешь что такое новый то не приди
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-14 20:51
Дээлийн хийц загвар нь дундад зууны үeийн монгол дээл гэдэг нь тодорхоф байна . Өөр харь лалын улс үндэстний хувцаснаас эрс өөр хийцтэй байна.

Бидэнтэй нэгдээрэй