Шууд Chart

М.Трентин Парис-Турс уралдаанд түрүүллээ

2015-10-14 14:32:33

1896 оноос эхлэлтэй дугуйн ууган уралдааны 109 дэх улирал өнгөрсөн ням гарагт болж өндөрлөлөө. Шулуун замд 144 милл буюу 231 км замыг туулсан энэ уралдааны эхнээс л итали дугуйчин Маттео Трентин тэргүүлэгчдийн эгнээнд багтаж, улмаар нэр хүндтэй энэ уралдаанд түрүүллээ. 

Өнгөрсөн жил энэ уралдаанд Йелле Валлиас түрүүлж байсан бол 2013 онд Аргос Шимано багийн герман дугуйчин Жон Дегенколб цомын эзэн болж байлаа. Лотто Соудел багийн бельги дугуйчин Тош Ван Дер Санде удаалж, тэргүүлэгчээс 4 секунд хоцорч ВМС Рэйсинг багийн бельги дугуйчин Грег ван Авермает гуравдугаарт орсон байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

М.Трентин Парис-Турс уралдаанд түрүүллээ   
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй