Шууд Chart

Хүүхдийнхээ талаарх мэдээллийг фэйсбүүктээ бичсэн ээж охиноо алджээ

2015-10-14 17:42:36

Зураг дээрх америк эмэгтэй охиныхоо зургийг фэйсбүүкт хаана сурдаг, хэдэн настай зэрэг мэдээллүүдтэй нь бичиж, нийтэлснээс болж өнгөрөгч 11-ний өдөр охиноо алджээ. Түүний охин одоо зургаан настай бөгөөд охидыг худалдаалдаг бүлэг этгээд хулгайлсан гэнэ. Бага насны хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд орох гаж донтой хүмүүст охидыг худалдаалдаг бүлэг этгээдүүд фэйсбүүкийн цаана, хуурамч нэр, хаягтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд онлайн хэрэглэгчдийн цахим хаяганд нийтлэгдэж буй хүүхдүүдийн мэдээллийг цуглуулж, тодорхой зүйлсийг мэдэж авсны дараагаар энэхүү бусармаг үйлдлээ гүйцэтгэдэг байна. АНУ-ын цагдаагийн байгууллагын тогтоосноор энэхүү хэргийг үйлддэг бүлэг этгээд хүүхдүүдийг гаж донтнуудад 5000 доллароор худалддаг аж.

Тодруулбал, охиныг сураггүй болоод нэг хоносоны дараагаар дэлхийн өнцөг булан бүрээс ханддаг, чөлөөт худалдааны онлайн каталогид охины зургийг оруулан “Америк бяцхан охин. Үнэ ердөө 5000 доллар” хэмээн бичиж тараасан байжээ. Одоогоор цагдаагийн албан хаагчид охиныг эрэн хайх мөрдлөгөө эхлүүлсэн бөгөөд онлайнд зар тавьсан хаягийн дагуу шалгахад хуурамч хаяг байсан байна.

Үүнтэй холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллагаас өөрийн фэйсбүүк хуудаснаа хувийн мэдээллүүдээ дэлгэхгүй байх, гэрийн хаяг, ажлын газар, цахим шуудан, утасны дугаар зэргийг нийтлэхгүй байх, найзын хүсэлт бүрийг авахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хүүхдийнхээ талаарх мэдээллийг фэйсбүүктээ бичсэн ээж охиноо алджээ  
Үзсэн: 26253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-15 17:11
bi ooriin gesen medeelel tavidaggui /utasni dugaar geriin hayg zergiig / gehdee bi huuhdiinhee zurgiig tavidag bas l yamar 1 hayg surguuliguigeer l zgr l tavidag deeres ni tanidaggui huniig add hiij avdaggui
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-10-15 16:41
ewii dee ewii har nyalhaar n ingej zowlon vzvvleh ch gej dee ene delhiin gai gamshig hamgiin nowshiin araatnuud yumdaaa
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-10-15 16:41
ewii dee ewii har nyalhaar n ingej zowlon vzvvleh ch gej dee ene delhiin gai gamshig hamgiin nowshiin araatnuud yumdaaa
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-10-15 12:24
Bolgoomjt baij vr hvvhediinhe zurgaig faced bitgii tawij baigaarai etseg ehvvd e
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-10-15 12:24
Bolgoomjt baij vr hvvhediinhe zurgaig faced bitgii tawij baigaarai etseg ehvvd e
124.158.110.xxx [124.158.110.xxx] 2015-10-15 11:25
Хөөрхий зайлуул охиноороо бахархаад л мэдээллийг гэнэдээд оруулсан байна шүү дээ. Зовж шаналж байгаа хүнийг дээрээс нь зүхээд яахав. Харин өөр хүмүүс энэ мэт бүү алдаасай л гэж энэ мэдээллийг цацсан байлгүй. Ёстой аймаар юм аа. Хөөрхий зайлуул ямар сайн байхав.
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2015-10-15 11:17
teneg ymaa
174.30.245.xxx [174.30.245.xxx] 2015-10-15 04:33
Facebook haachuul taarna lai tsagin garz shde er ni
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2015-10-15 00:09
ер нь хамаг амьтанд амьдралаа тоочих хэрэггүй ш дээ зарим хүмүүс үр хүүхэдийнхээ зураг энэ тэрийг арай дэндүү их оруулах юмаа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-14 22:17
uneheer teneg eej bna uur heleh ch ug alga ter ohin irgen irlee gehed hen bol yu bolj ireh ve gedeg mash aimaar
178.197.237.xxx [178.197.237.xxx] 2015-10-14 19:56
Facebook -д хэрэгтэй юм байдаг ч муу үр дагавартай байх элбэг.
119.104.155.xxx [119.104.155.xxx] 2015-10-14 19:29
Yamar teneg eej ve, heleh muu ug oldohgui yum...

Бидэнтэй нэгдээрэй