Шууд Chart

Жеймс Бондын машиныг худалджээ

2013-09-12 10:19:51

Тагнуулч Жеймс Бондын цуврал кинонд гардаг сонин содон эд зүйлсийг дуудлагаар худалдаалдаг юм. Эдгээр цувралын “The Spy Who Loved Me” кинонд гардаг спортын “Lotus Esprit” маркийн автомашиныг Лондон хотноо дуудлагаар үнэ хүргэж байна. RM Auctions дуудлага худалдааны газарт завь болдог энэ өвөрмөц машиныг даваа гарагт худалджээ. Канад улсын Perry Submarines үйлдвэрт 1977 онд “Lotus Esprit” машинд завины тоног төхөөрөмж суурилуулжээ. Дэлхийд  ганцхан энэ өвөрмөц машин 550 мянган фунт стерлинг буюу 857 мянган ам.долларын үнэ хүрсэн байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Жеймс Бондын машиныг худалджээ  
Үзсэн: 1710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй