Шууд Chart

Эх орноо төлөөлөх нь өөрөө том шагнал

2015-10-15 13:47:30

“Алтан хараацай”, “Алтан арслан”, “Алтан шоргоолж” за тэгээд мөнгө, хүрлээс төмөр хүртэл халбага, сэрээ... Эдгээрийг хаанаас, ямар гавьяатанд олгодог шагнал урамшууллыг мэдэхгүй ч устаж үгүй болох бус улам олширсоор байна. Аль ч салбарт нүүрлэсэн энэ үзэгдэл амьдралд цөөхөн тохиох баярт мөчийг үнэгүйдүүлэх мэт. Энэ үзэгдэл даамжирсаар  хувийн хэвшлээс улсын тусгай салбарт хүртэл “халдварлажээ”. Улмаар авч буй хүн ч битгий хэл гардуулж байгаа нь хүртэл учир утгаа ойлгохоо байж.  

Зэвсгийн агуулахыг хулгайчаас хамгаалсан харуулын цэрэг 14 хоногийн чөлөөгөөр шагнуулдаг байж. Нэргүй л болохоос энэ нь баярын жагсаалд оролцсоноос илүү ач холбогдолтой. Мөн үүргээ нэр төртэй биелүүлсэнд тооцогддог. Цэргийнхэн үүнийг юунаас ч илүү гавьяа гэж үздэг юм. Чөлөө төдийхөн шагналаа тэд эх орны ивээл гэдэг. Энэ утгаараа энгийн ардаас илүү бахархах зүйл олонтой улс. Гэтэл эндүүрсэн нэг байгууллага цаасан малгай төдийхнөөр армын албан хаагчдаар шоу хийх болов. Энэ нь армийн ёс зүйд ч тохирохгүй харагдлаа.

Өчигдөр Монголын залуучуудын холбооноос ОХУ-ын Улаанталбай, БНХАУ-ын Тянь Аньмэний талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон цэргийн албан хаагчдыг бүгдийг нь "Эр зоригийн алдар", "Цэргийн алдар" медалиар шагнав. Хоёр дайны том ойд Монгол Улсын нэрийн өмнөөс алхсаныг сайшаах нь зөв. Гэхдээ тэд арай хэтрүүлчихлээ. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалахын сайд, Залуучуудын холбооны тэргүүн хоёр л гол тоглогчид байв.

Нөгөө талаар цэргийн алба хаагчид тушаалаар амьдардаг хүмүүс. Баярын жагсаалд оролцохыг нь эх орон үүрэгдсэн. Тэд нэр төртэй биелүүлсэн. Энэ нь өөрөө том шагнал гэдэгтэй мөрдэстнүүд санал нийлэх биз. Харин захиалсан тоогоор үйлдвэрлэдэг хээтэй төмөр тэдэнд хэрэггүй.

Дурын нэг холбоо "Эр зоригийн алдар", "Цэргийн алдар" гэх мэт батлан хамгаалах салбарын шагналыг олгох нь шагналын үнэ цэнийг улам үнэгүйдүүлсэн үйлдэл боллоо. Аймгийн Засаг дарга илтгэл раборт авдагтай агаар нэг үзэгдэв.  

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Эх орноо төлөөлөх нь өөрөө том шагнал  
Үзсэн: 1786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй