![](/uploads/201309/news/thumb/3571cd14cbe4074424b3de05eb228118_x3.jpg)
Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал өчигдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, Говь-Сүмбэр аймгийн ИТХ-аар дээрх шийвдэрийг гаргажээ. Тус хуралдаанаар аймгийн засаг даргын эхний хагас жилийн ажлын биелэлт, төсвийн тодотгол,”Март дизайн” ХХК-ийн шинэ суурийн төлөвлөгөө зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. Улмаар энэ бүх асуудлын хүрээнд Аймгийн засаг Л.Отгонжаргалыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тус шийдвэрийг өнөөдөртөө багтаан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Батжаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан бичгээр танилцуулах юм.
Говь-Сүмбэр аймгийн засаг дарга ажлаасаа чөлөөлөгдлөө | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.