Шууд Chart

Хүүхдийн төлөө “За” гэж хэлэх жил

2010-01-24 02:33:15

Хүүхдүүд ээ, 2010 оныг Нийслэлийн хүүхдийн төлөө газраас “Хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх” жил болгон зарласныг сонссон уу? Өөрөөр хэлбэл, хүн бүрийн анхаарлыг хүүхэд рүү хандуулж, хүүхдийн төлөө хийх бодит ажил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготойгоор энэ ажлыг зохион байгуулах юм.  Тиймээс томчууд маань хариуцлагаа ухамсарлаж хүүхдийн төлөө “Үгүй” гэж хэлэхээс татгалзаж, “За” гэж дуугардаг болох нь.  
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой ч мөн энэ онд тохиож байгаа юм байна. Тиймээс ч хүүхдийг хүмүүжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар олон шат дараалсан ажил хийх гэнэ.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Хүүхдийн төлөө “За” гэж хэлэх жил  
Үзсэн: 2675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй