Шууд Chart

Үндэсний үйлдвэрлэгчид шинэ гарцуудыг санал болгож байна

2015-10-16 12:37:08

"Монголд үйлдвэрлэв. Аж үйлдвэрийн чуулган-2015" салбар хуралдаанаар үргэлжилж байна. Энэ үеэр манай дотоодын үйлдвэрлэгчид Аж үйлдвэрийн цаашдын хөгжилд олон шинэ арга замууд бийг дуулгаж байна. 


Тодруулбал, “Сэргэн мандалт” группийн ерөнхийлөгч Б.Төмөрчулуун "Бидний зүгээс энэ чуулганд Үндэсний үйлдвэрлэлийн банк байгуулъя гэдэг саналтай ирсэн. Монголчууд “Эрээн”-ийг хөгжүүллээ гэж ярьдаг. Энэ оргүй үг биш ээ. Өнгөрсөн 25 жилд бид дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ дэмжиж ажиллаагүй юм байна гэж дүгнэж байна. Уул уурхай улс орны хөгжил, эдийн засагт ашгаа өгсөн үү гэвэл өгч байна. Гэхдээ түүнээс илүү бид нэгнийхээ хийсэн бараа бүтээгдэхүүний уул уурхайг бий болгож, өөрсдийнхөө л хийсэн зүйлийг аваад байцгаая. Ингэвэл бид Аж үйлдвэрийн сэргэн мандалтыг хийж чадна" гэв.

Мөн Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан "Арьс шир, түүхий эдийн салбарыг “өөд нь татвал” Эрдэнэт үйлвэрийн хэмжээний ашгаа өгөх томоохон үйлдвэр гарч ирэх боломжтой. Арьс шир, түүхий эдийн хаягдлыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий. Энэ одоогоор манайд алга. Ингэж чадвал түүхий эдийн үнэ боломжийн түвшинд хүрнэ. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл ч өсөх боломжтой гэж үзэж байна" гэлээ.   

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Үндэсний үйлдвэрлэгчид шинэ гарцуудыг санал болгож байна   
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй