Шууд Chart

Залуучуудын ДАШТ-д манай 17 жүдоч хүч үзнэ

2015-10-16 16:33:59

Энэ сарын 23-27-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ болох гэж байна. Өнөөдөр тус тэмцээнд оролцох баг, тамирчдад хувцас хэрэглэл гардуулан өгсөн бөгөөд олон улсын А зэрэглэлийн шүүгч нар шүүлтийн тал дээр заавар зөвлөгөөг өглөө. Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д өнгөрсөн оны "Майами-2014" залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, хүрэл медальт Женко клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн бөх ОУХМ Ганбаатарын Баттулга нарын бөхчүүд хүч үзнэ. Тэднийг Монголын жүдо бөхийн холбооны дэргэдэх Жүдо Академийн багш Дамдинсүрэнгийн Батсайхан болон Хүч спорт хорооны дасгалжуулагч Намсрайн Баатарболд нар удирдана. Харин эмэгтэй тамирчдыг гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа удирдахаар болжээ.

Тус тэмцээнд манай улс хамгийн өндөр амжилтаа өнгөрсөн жил үзүүлсэн бөгөөд 1 алт, нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн түүнээс өмнө ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж байсан бол Цэнд-Аюушийн Наранжаргал нэг мөнгө, Баттулгын Тэмүүлэн нэг хүрэл медалийг хүртэж байсан түүхтэй.

Залуучуудын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:
55кг:Баяраагийн Амартүвшин (Женко), Энхтайваны Ариунболд (Жүдо Академи)
60кг:Цэнд-Очирын Цогтбаатар (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), Ганбаатарын Баттулга (Ховд аймгийн хөгжлийн төлөө сан)
66кг:Нэргүйн Мөнхбаяр (Женко),
73кг:Ганболдын Балсанлүндэв (Хангарьд)
81кг:Бандихүү Бат-Эрдэнэ (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), Дашцэрэнгийн Сандуйжав (Жүдо Академи)
90кг:Дэлгэрийн Цэрэнням (Хэнтий аймаг)
-100кг:Ганболдын Болдням (Жүдо Академи)

Эмэгтэй:
44кг:Ганбаатарын Наранцэцэг (Женко)
48кг:Эрдэнэцогтын Гэрэлмаа (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо)
52кг:Пүрэвсүрэнгийн Буянхишиг (Женко) , Батсүхийн Алтанцэцэг (Женко)
63кг:Болдын Ганхайч (Спортын дунд сургууль)
70кг:Батбаатарын Хулан (Женко)
+78кг:Ганбатын Одонжаргал (Спортын дунд сургууль)
Багийн ахлагч:Батмэндийн Мөнхболд
Дасгалжуулагч:Дамдинсүрэнгийн Батсайхан (Жүдо Академи, "Алдар" спорт хороо), Намсрайн Баатарболд (Хүч), Шархүүгийн Цэвэлмаа (Женко)

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Залуучуудын ДАШТ-д манай 17 жүдоч хүч үзнэ  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй