Уншигчдын дунд “Паанан” хэмээх нэрээр илүү танигдсан Зохиолч Энхболдын “Өвс ногоо аниргүй” өгүүллэгийн түүвэр олны хүртээл боллоо. Түүний номонд 40 гаруй бүтээл орсон байна.
1990 оны эхэн үеэс өгүүллэг, үргэлжилсэн үгийн зохиолоор уншигчдад танил болсон цөөн зохиолчдын нэг нь Доржзовдын Энхболд. Түүний "Битүү морь", "Паанан", "Буйлс дахин цэцэглэх цагаар" зэрэг бүтээлийг уншигчид сайн мэднэ. Тухайлбал, “Казиног номхотгосон түүх” нэртэй ном нь хэвлэгдсэн даруйдаа Монголын хамгийн их уншигчтай ном болж, шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналын эзэн болж байсан.
Ер нь Д.Энхболд зохиолч өөрийн гэсэн өнгө аястай уран бүтээлч гэдгийг Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам онцолж байлаа.
“Өвс ногоо аниргүй” өгүүллэгийн ном бол миний сүүлийн хэдэн жил хийсэн ажлын тайлан хэмээн зохиолч өөрөө хэлж байна. Тэрбээр удахгүй шинэ романаа хэвлүүлэхээр төлөвлөж байгаагаа ч хэлсэн юм. Тэрбээр богино өгүүллэг, туужийн олон ном хэвлүүлж байснаас гадна хэд хэдэн киноны зохиол бичсэн. Тухайлбал, түүний “Соёо” туужаас сэдэвлэн хийсэн кино олон улсын уралдаанд амжилттай оролцож, Азийн соёлын фондод хадгалагджээ. Мөн тэрбээр МҮОНТ-ийн уран бүтээл “Хоймор өнжих нар” олон ангид киноны зохиолыг бичсэн билээ.
Зохиолч Д.Энхболдын “Өвс ногоо аниргүй” бүтээл хэвлэгдлээ | ||
Үзсэн: 1484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.