Шууд Chart

"Хадгаламж Кореа" компанид залилуулсан иргэдээс мэдүүлэг авна

2015-10-19 11:42:09

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас иргэдэд мэдээлэл гаргажээ. Тодруулбал, тус хэлтэст 2005-2006 оны хооронд Бүгд Найрамдах Солонгос улс, Сөүл хотын "Монгол таун"-д Капитрон банктай хамтран ажиллаж байсан "Хадгаламж Кореа" компани хадгаламж нээх, мөнгөн гуйвуулга хийнэ гэж иргэдийг хуурч мэхлэн, залилаж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа аж.

Тиймээс "Хадгаламж Кореа" компанид мөнгөө өгч залилуулсан иргэдийг Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөхийг хүсчээ. Түүнчлэн энэ талаарх мэдээллийг ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Батсайхантай холбогдон авч болох аж.

 


"Хадгаламж Кореа" компанид залилуулсан иргэдээс мэдүүлэг авна  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй