Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Д.Ф.Мезенцев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 1996 оноос эхэлсэн хоёр хотын харилцаа сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсныг хотын мээр онцлоод иргэд хоорондын харилцаанд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг дурдсан байна. Олон монгол хүн ажил мэргэжил, амьдралын гараагаа эхэлсэн, монголчуудад ээлтэй Эрхүү хотын их дээд сургуульд бэлтгэгдсэн инженерүүд эдүгээ хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа гээд ОХУ-д төгссөн инженерүүдийг дахин бэлтгэх , давтан сургахад энэ хотын их дээд сургуулиудыг түшиглэх болно гэсэн юм. Манай үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг Эрхүү хот руу гаргах ,хоёр хотын иргэдийн бизнесийн харилцааг сайжруулахад Улаанбаатар хотын захиргаа бүх дэмжлэгийг үзүүлнэ гэдгийг ч онцлон тэмдэглэлээ.
Ирэх 9 сард 350 жилийнхээ ойг тэмдэглэх Эрхүү хотын удирдлагууд Байгаль нуурын чиглэлийн аялалыг Хөвсгөлтэй холбох, ХАА түүний дотор мах махан бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлд нийлүүлэх чиглэлээр Улаанбаатар хоттой хамтран ажиллах боломж байгааг дурьдлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Хоёр хот харилцаагаа эрчимжүүлнэ | ||
Үзсэн: 1952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.