![](/uploads/201309/news/thumb/41342bdfc084b2f1ccab6ebb4149c8c7_x3.jpg)
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр11.00 цагт шалгагдаж байгаа томоохон хэргүүд болон тус газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон нар мэдэгдэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Танай байгууллагад олон нийтээс санал гомдол хэр их ирж байна?
-Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат:
-Бид олон нийттэй ойр ажиллахыг хичээдэг. Албан байгууллагуудтай хамтран иргэдтэй ойр ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал юм. Бид он гарснаас хойш орон нутгийн төрийн албан хаагчдад сургалт явуулж байгаа. Хуулийн хэрэгжилт тааруухан байна гэж сонсогдохгүй л байна. Мөн иргэдийн саналын дагуу цэцэрлэгийн насныханд зориулан танин мэдэхүйн ном гаргахаар ажиллаж байна.
-Цэвэр агаар сангийн талаар мөрдөн байцаах ажил ямар шатандаа явж байна?
-Шалгаж байна. Агаарын бохирдолд орох ёстой тав орчим тэрбум төгрөгийг завшсан асуудал юм. Холбогдох хүмүүсийг цагдан хорьсон.
-Төрийн байгууллагуудын хүнд суртлын талаар...?
Мөрдөн шалгах хэлтэсийн дарга Д.Цоодолсэнгээ:
-Төрийн байгууллагын ажилчид хүнд суртал гаргадаг талаар мэдээлэл ирдэг. Мөн эмнэлэгүүд хуулиар зөвшөөрөгдөөгүй байтал татвар, төлбөр авч байгаа талаар шалгаж байна. Одоо л гэхэд гэмтлийн эмнэлэгийг шалгаж байгаа.
-Эрдэнэс таван толгойн талаар ?
-Хууль зөрчиж эд хөрөнгө завшсан талаар шалгаж, мөрдөн байцаалт үргэлжилж байна. “Эрдэнэс таван толгой”-н удирдлагууд текник худалдан авахдаа хуулиар тогтоогдсон журмыг зөрчиж мөнгө завшсан учраас мөрдөн байцаах ажил үргэлжилж байна. Бид шалгаж тогтоогоод зохих байгууллагуудад хүлээлгэж өгнө. Ер нь бид мөрдөн шалгах чиг үүргийн хүрээнд энэ оны 9 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 284 мэдээлэл авч зарим хэргийг зохих ёсны газар шилжүүлсэн. Мөрдөн байцаалтын хүрээнд 144 эрүүгийн хэрэг байна. 26 хэргийг шилжүүлж 32 хэргийг хэрэгсэхгүй болгосон нийт 37 тэрбум төгрөгийн хохирол улсад гарсан байна. Бид 8,7 хувийг барагдуулсан байна. Хувь хүний ашиг сонирхлын зөрчил 1850 байсныг шалгаж шийдвэрлэсэн.
-Одоо хэвлэл мэдээллийн гол анхааралд байгаа хэргүүдээс мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгаж байгаа, гэхдээ одоогоор илүү мэдээлэл өгөх боломжгүй. Харин улсын мөрдөн байцаах газраас шилжиж ирсэн эд хөрөнгө гуйвуулсан, ихээхэн хэмжээний мөнгө завшсан Н.Түмэндэмбэрэл гэдэг хүнийг гадуур шалгаж байгаа. Хөтлийн цемент шохойн хэрэг шалгадаж байна. Удирдлагууд нь урьдаас тохиролцож шууд бараа материал худалдаж авдаг. Үйлдвэрийн худалдан авалт нь танил тал ашиг сонирхолоо ашигладаг үндэслэлүүд тогтоогдсон. Энэ хэрэгт 4 хүн холбогдон хоригдсон. Ч.Гансүх нарт холбогдох хэрэг шийдэгдэх шатандаа явж байна. Дашдэлэг нарт холбогдох хэрэг улсын нууцад хамаарна. Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэн хамтран ажиллаж байна.
-Мөрдөн байцаалтын ажил удах шалтгаан бий юу?
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан:
-Эрүүгийн хэрэг удаашраагүй, хэдий өндөр албан тушаалтан төдий их цаг хугацаа ордог. Тийм учраас энэ удааширч байгаа асуудал нь хэрэг замхрах гэсэн үг биш юмаа. Иргэний нисэхийн удирдлага С.Батмөнх хэд хэд шалгагдсан. Гэмт хэргийн үйлдэл тодорхойгүй байсан. Даргаар ажиллаж байхдаа үнэ бүхий худалдан авалт хийхдээ хууль зөрчсөн, хамсаатнууд нь мөнгө угаасан байж магадгүй гэж үзэн холбогдох хүмүүсийг хорьсон.
Авлигатай тэмцэх газаршалгагдаж байгаа томоохон хэргүүд болон тус газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа иймэрхүү түвшинд яваа юм байна. Тэд эцэст нь АТГ Хуулийн байгуулагуудын дунд нэгдсэн тогтолцоо алга байна. Мөрдөн байцаах газарт шилжүүлээд эцсийн шийдвэр юу болов гэдгийг мэдэх боломжгүй байна гэж онцлон мэдэгдсэн юм.
АТГ болон хуулийн байгуулагуудын дунд нэгдсэн тогтолцоо алга | ||
Үзсэн: 1831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.