Монгол улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноровын бүтээлүүдээс бүрдсэн "Монгол аялгуу" тоглолт энэ сарын 24-нд Япон улсын Токио хотноо эгшиглэх гэж байна. Монгол-Японы уран бүтээлчдийн хамтарсан энэхүү тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”, “Жанцанноров сан”, Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ -аас гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч ийнхүү яруу тансаг Монгол хөгжмийн гайхамшгийг Японы сонсогч үзэгчдэд мэдрүүлж, эх орныхоо соёлын өвийг дэлхийн том хотод сурталчилж байна.
Н.Жанцанноровын хөгжмүүд Токиод эгшиглэнэ | ||
Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.