Шууд Chart

93 настай "булчинлаг өвөө"

2015-10-20 12:03:49

93 настай Шен Хуа гэгч 20 жилийн турш булчинтай болохоор тууштай хичээллэсэн байна. Тэрбээр  хөгшрөлттэй тэмцэх хамгийн зөв арга бол дасгал хөдөлгөөн гэж боддог бөгөөд өдөр бүрийн дор хаяж нэг цагийг биеийн тамирын зааланд өнгөрөөдөг аж.

Түүнийг орон нутгийнхан болоод хамт хичээллэдэг залуус нь “Булчинлаг өвөө” хэмээн дууддаг бөгөөд түүний зураг  онлайнаар тараагдсанаас хойш Хятад даяар алдартай болсон байна.

Шен Хуагийн дасгалжуулагч багш “Энэ хүн маш их зориг, тэвчээртэй. Тэрбээр хүнд хэцүү дасгалуудыг дарааллуулан хийдэг нь үнэхээр гайхалтай гэж хэлмээр. Өдий насны хүн дараалсан 5 төрлийн дасгал хийх чадвартай байна гэдэг хэн ч итгэмээргүй мэт санагдавч үнэхээр л хийдэг” гэж ярьсан байна.

Хүссэн зүйлээ хийхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийн баталгаа болсон энэ хүн 70 настайгаасаа дасгал хөдөлгөөнөө идэвхжүүлжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

93 настай "булчинлаг өвөө"  
Үзсэн: 2792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-10-29 15:46
bi pitnesd yawmaar baivch telberiig ni diilehgui um daa
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-10-20 17:55
iim nasnii hun ingeed bj bna geheer mundag gehees oor ug alga daa
202.72.246.xxx [202.72.246.xxx] 2015-10-20 13:18
huuhend nugasgui gardaa
202.170.71.xxx [202.170.71.xxx] 2015-10-20 13:18
мундаг юм аа. Альваа ялалт өөрөө өөрийгөө ялхаас эхлэнэ гэдэг л энэ байх даа...Манай Монголчууд энэ хүнээсжишээ авч бүгд дасгал бэлтгэл хийж эрүүл чийрэг амьдарч, урт насалцгаая...Тиймд биеийн тамирын заал, фитнес клүбүүдийг олноор байгуулах талаар төрөөс дэмжлэг үзүүлж, гаднаас оруулах техник хэрэгслүүдийг нь татвараас чөлөөлөх, урамшуулал олгох ч юм уу ямар нэгэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна....

Бидэнтэй нэгдээрэй