
БНСУ-д амьдардаг 40 настай нэгэн бүсгүй хөрөнгө мөнгөтэй, хувийн аж ахуйтай нэгэн эртэй ажил, төгссөн сургууль, хувийн амьдралаа худал хэлэн танилцаж, бүр найман сар хамтран амьдарч эцэстээ ихэр хүүхэдтэй болсон хэмээн итгүүлэн хуримлахаар болжээ.
Гэвч тэрбээр хурим болохоос гурван цагийн өмнө инжинд ирсэн бүх зүйлсээ аван зугтсан байна. Сүйт залуугийн ар гэрийнхэн цагдаад шуурхай мэдээлснээр тус бүгүйг баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад түүний ярьсан бүх зүйл худлаа болохыг тогтоожээ гэж БНСУ-ын SBS телевиз мэдээлсэн байна.
Сүйт бүсгүй нь хуримынхаа инжийг аваад зугтжээ | ||
Үзсэн: 4826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.