![](/uploads/201001/news/thumb/.png)
Спортын төв ордны “Б” зааланд Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч.Машбат агсны нэрэмжит “Sensei Cup-2010” жүдо бөхийн үнэмлэхүй жингийн УАШТ боллоо. Монгол оронд жүдо бөхийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ч.Машбат гавъяатын дурсгалыг хүндэтгэж, гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор түүний шавь нар “Sensei Cup” тэмцээнийг санаачилсан бөгөөд анхных нь 2008 оны арванхоёрдугаар сард зохиогдож байв. Тэрхүү тэмцээнд хойд, өмнөд хөршийн бөхчүүд ирж оролцон, өрсөлдөөнийг хурцалж, сонирхолтой болгож байсан билээ.
Жүдо бөхийн техникийг төгс эзэмшвэл жин, бяраар илүү өрсөлдөгчөө буулган авах боломжтой хэмээдэг. Тиймээс ч энэ спортын анхны тэмцээнүүд жингийн ангилалгүй болдог байсан билээ. Харин цаг үеийн шаардлагаар жингийн ялгаатай барилддаг болж, өдгөө эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жинтэй болоод байна. Хэдий тийм ч жүдо бөхийн онцлогийг тодруулах зорилгоор үнэмлэхүй (OPEN буюу хэнд ч нээлттэй) жинд барилдаан зохион явуулдаг хэвээр байгаа.
“Sensei Cup-2010”-т эрэгтэй 29 бөх хүч үзсэнээс хамгийн хөнгөн нь 73 кг-ын С.Ням-Очир, О.Болд-Эрдэнэ нар байлаа.
УАШТ-ий дүн
Эрэгтэй
1.Б.Сугаржаргал (Женко)
2.О.Ууганбаатар (Алдар)
3.Г.Дашдаваа (Хилчин)
3.Б.Ариун-Эрдэнэ (Хангарьд)
5.Б.Өнөржаргал (Женко)
5.Ц.Очирбат (Хүч)
7.Т.Далайням (Хилчин)
7.Б.Буянбат (Хангарьд)
Эмэгтэй
1.П.Лхамдэгд (Женко)
2.Д.Цэрэнханд (Алдар)
3.Я.Дулмаа (Алдар)
3.Ц.Мөнхзаяа (Хүч)
5.Ц.Наранжаргал (Женко)
5.Н.Нямтуяа (ОБЕГ)
7.Д.Золжаргал (Женко)
7.Б.Мөнхтуяа (Хилчин)
Үнэмлэхүй аваргуудыг тодруулсан “Sensei Cup-2010” | ||
Үзсэн: 1991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.