Шууд Chart

Футзалын дасгалжуулагчийн сургалт үргэлжилж байна

2015-10-21 11:55:28

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын дасгалжуулагчийн сургалт Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү сургалтын хоёр дахь өдрийн хичээл өнөөдөр үргэлжилж байна. Энэ удаагийн сургалтыг Австрали улсын иргэн AFC буюу АХБХ-ны дасгалжуулагчийн мэргэжлийн зэрэглэлтэй Стивен Жон Найт удирдан сургагч багшаар ажиллаж байна.

Энэхүү сургалт нь нийт зургаан хоногийн турш үргэлжлэх бөгөөд өглөө онолын хичээл, үдээс хойш практик орж байгаа нь дасгалжуулагч нарт тун амар болж байна. Өнөөдрийн хичээлийн гол агуулга нь дасгалжуулагчийн арга зам болон тухайн багийн тамирчдаа зөв хуваарилан талбайд гаргахын тулд бүх зүйлийг мэдрэх, цаашлаад хүний цусны эргэлт, ядралт зэрэг эрүүл мэнд талын хичээл түлхүү орлоо. Харин үүний дараагаар сургалтад хамрагдсан нийт гишүүдийг дөрвөн бүлэгт хуваан тоглогч болон дасгалжуулагч болгон баг удирдах арга барилыг зөв зам руу хөтлөх тал дээр илүүтэй ажиллалаа.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Футзалын дасгалжуулагчийн сургалт үргэлжилж байна  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй