Идэрчүүдийн лигийн тэмцээнд өөрийн насандаа эхний 4 байр эзэлсэн баг болох “ДМЮ”, “Монголын тэмүүлэл”, “Хараацай”, “Дэрэн” клубийн 15 хүртэлх насны багийн тамирчид өнөөдөр Хөх хотыг зорих болно.
Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо үзэсгэлэн яармаг энэ сарын 23-27-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох юм. Энэ үеэр ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн газар хамтран хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хөлбөмбөгчдийн тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа юм. Тэмцээнд Монгол Улсын дөрөв, БНХАУ-ын дөрөв, нийт найман баг хүч үзэх боллоо.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох дөрвөн багийн энэ жилийн амжилтаас сонирхуулахад:
“ДМЮ” клуб:
МХБХ-ны футзалын УАШТ – Алтан медаль
МХБХ-ны футзалын лиг – IV байр
МХБХ-ны талбайн УАШТ – Алтан медаль
МХБХ-ны талбайн лиг – Алтан медаль
“Монголын тэмүүлэл” клуб:
МХБХ-ны футзалын УАШТ – Мөнгөн медаль
МХБХ-ны футзалын лиг – Хүрэл медаль
МХБХ-ны талбайн УАШТ – 1/4 шигшээ
МХБХ-ны талбайн лиг – Мөнгөн медаль
“Хараацай” клуб:
МХБХ-ны футзалын УАШТ – 1/4 шигшээ
МХБХ-ны футзалын лиг – VII байр
МХБХ-ны талбайн УАШТ – 1/4 шигшээ
МХБХ-ны талбайн лиг – Хүрэл медаль
“Дэрэн” клуб:
МХБХ-ны футзалын УАШТ – 1/8 шигшээ
МХБХ-ны футзалын лиг – Оролцоогүй
МХБХ-ны талбайн УАШТ – 1/4 шигшээ
МХБХ-ны талбайн лиг – IV байр
Монголын Хөлбөмбөгийн Холбоо
Өсвөрийн хөлбөмбөгчид Хөх хотод өрсөлдөнө | ||
Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.