Шууд Chart

С.Ганбаатарын дүү “Оюутолгой”-той заргалдаад ялжээ

2013-09-13 09:07:10

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа “Оюу толгой” ХХК-д хандан нэхэмжлэл гаргаад байсан.  Тэгвэл уг нэхэмжлэлийн асуудлыг Улсын Дээд шүүх өчигдөр авч хэлэлцсэн байна.  
 
Улсын дээд шүүх С.Гантуяаг ажлаас үндэслэлгүй халсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзжээ.

Тиймээс шүүх дээрх хэргийг хэлэлцэн,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, С.Гантуяад олгох нөхөн олговрыг 22,7 сая төгрөг хэмээн тооцсон байна.

 “Оюу толгой” ХХК-ийн төслийн менежерээр ажиллаж байгаад ажлаас халагдсан тэрээр  энэхүү мөнгийг төрөлх нутгийнхаа хүүхдийн цэцэрлэгт хандивлана хэмээн мэдэгдээд байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

С.Ганбаатарын дүү “Оюутолгой”-той заргалдаад ялжээ   
Үзсэн: 1405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй