Шууд Chart

Оюутолгой Японтой хамтран өндөр хүчдлийн шугам тавина

2013-09-13 08:22:38

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалыхаа  хүрээнд  Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Яамны шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийн байгууллагын /nedo/ хоорондын өндөр үр ашигтай, алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Оюутолгой, Цагаан суврага чиглэлд 220 кв-ийн өндөр хүчдэлийн алдагдал багатай, үр ашиг өндөртэй 160 км хос шугам татах бөгөөд зардлыг Японы талаас санхүүжүүлэхээр тохиролцоонд хүрсэн байна.

Тус санамж бичигт тусгагдснаар шугам татах ажлыг  2014 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээн авах, ашиглалтад хүлээн авсаны дараа хоёр шугамын алдагдлыг харьцуулан үр ашгийн хэмжээг тодорхойлох, цаашид бусад орон нутагт ашиглах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Оюутолгой Японтой хамтран өндөр хүчдлийн шугам тавина  
Үзсэн: 1589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй