Шууд Chart

Эрдэнэцагаан сум гал унтраах ангитай болно

2015-10-21 16:54:11

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гал унтраах анги байгуулах Засгийн газрын тогтоол саяхан гарчээ. Гал унтраах анги байгуулах стандарт норм гэж байдаг бөгөөд 6000-аас доошгүй хүн амтай, худалдааны томоохон төв, үйлдвэр үйлчилгээний газар, улсын онц чухал обьекттой сууринд ийм анги зайлшгүй байх шаардлагатай гэнэ. Эрдэнэцагаан сумын суурин хүн ам 6500 давсан, түр оршин суугчдыг нэмбэл долоон мянга гаруй хүн амтай. Түүнчлэн сумын нутаг дэвсгэр байгалийн хүнд нөхцөлтэй, түймэр ихээр гардаг, байгаль экологийн хохирол нэлээд амсдаг учраас гал унтраах анги байгуулахаар шийдвэрлэжээ. Уг анги аймгийн урд талын сумдын галын аюулгүй байдлыг хангах үүргийг давхар гүйцэтгэхээс гадна Дорнод аймгийн Матад сумын нефтийн орд, нүүрсний уурхай зэрэг томоохон газруудад үйлчлэх хүрээтэй.

Он гарсаар Эрдэнэцагаан суманд 14 удаагийн хээрийн түймэр гарч, үүний улмаас урьдчилсан байдлаар 65210 га талбай шатаж, зөвхөн экологид 12.6 сая төгрөг, нийт 110.3 сая төгрөгийн хохирол учраад байна.

Засгийн газрын тогтоолоор дөрвөн аймгийн нэг, нэг суманд гал унтраах анги байгуулах шийдвэр гарчээ.

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эрдэнэцагаан сум гал унтраах ангитай болно  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй