![](/uploads/201001/news/thumb/.png)
Монгол Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр (I.24) Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд хүч үзсэн 128 бөхөөс Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Жигүүр гранд” компанийн бөх, Монгол Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр түрүүлж, Увс аймгийн Сагил сумын харьяат, цэргийн хурц арслан А.Бямбажав үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Л.Пүрэвжав нар үлдлээ. Энэ удаагийн барилдааныг үндэсний шилдэг үүрэн телефоны оператор “Жи-Мобайл” компани МҮБХ-той хамтран зохион байгуулж, шөвгөрсөн бөхчүүдийг гар утсаар байлсан юм.
Улсын заан М.Өсөхбаяр түрүүллээ | ||
Үзсэн: 1965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.