Шууд Chart

Данкан Жеймс ижил хүйстэн гэдгээ нуух дургүй

2013-09-13 09:04:40

BLUE хамтлагийн дуучин Данкан Жеймс  ижил хүйстнээс гадна галзуу шивээстэй нэгэн. Өдөр тутмын энгийн хувцаслалтын цаанаас хамтлагаасаа хамгийн даруухан харагддаг ч бодит амьдрал хэзээ ч жирийн нэгэн байхыг хүсдэггүй гэнэ.  

Тэрээр Английн “The Big Reunion” телевизийн реалити шоунд оролцож байхдаа өөрийгөө бисексуал хэмээн илэн далангүй ярьснаар интернэтээр ижил хүйстнийг эсэргүүцэгч нэгний сүрдүүлгэнд өртөхөд хүргэжээ.
 
 “Now” сэтгүүлд энэ талаар дахин тайлбар өгөхдөө “Эхэндээ би өөрийгөө илэн далангүй нээхэд хүмүүс над руу бусад ижил хүйстнүүдийг эсэргүүцдэг шиг л дайрч давшилж байсан. Гэхдээ тэдний хэлснээр би одоо муудчихаагүй л байна. Тэдний ааш араншин хэтэрч эхэлсэн. Гэхдээ би тэдэнд хандаж нэг л  зүйл бичсэн. Та нар хэзээ нэг өдөр ХДХВ тусч, намайг хэлдэг шигээ тэгж үхэх болно гэж бичсэн” хэмээн шулуухан хэлсэн нь бий. Тэр бодит амьдрал дээр үнэхээр цэнхэр гэдгээ нууц хаах дургүй гэнэ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Данкан Жеймс ижил хүйстэн гэдгээ нуух дургүй   
Үзсэн: 3519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй