Шууд Chart

Улсын Филармони үзвэрийн 44 дэх жилээ аялгуун хөшгөө нээлээ

2015-10-22 10:58:24

Улсын Филармони үзэгч олон нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор сонгодог концертуудыг энэ дөрөвдүгээр улиралд үзэгчдийн хүртээл болгож байна. Уг төслийн нээлтийн тоглолтууд энэ сарын 15-нд “Дэлхийн хөгжмийн дээжис” нэртэй Морин хуурын чуулгын тоглолтоор эхэлсэн.

Улсын Филармонийн дараагийн тоглолтууд 11 сарын 13-нд Морин хуурын чуулгын “Carmen suite”, 11 сарын 20-нд “Баян Монгол” жааз найрал хөгжмийн ”City swing”, 11 сарын 27-нд симфони найрал хөгжмийн “В.А.Моцартын бүтээлүүд” тоглолтоор үргэлжилнэ. Нэгдсэн тоглолт 12 дугаар сарын 24-нд шинэ жилийн хөгжмөөр уярсан “Snow melody” тоглолтууд байх ажээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Улсын Филармони үзвэрийн 44 дэх жилээ аялгуун хөшгөө нээлээ   
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй