Шууд Chart

"Туйл ба туйл" үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

2015-10-22 12:23:49

"Туйл ба туйл" хэмээх үнэмлэхүй ойлголтоор нэрлэгдсэн өвөрмөц уран зургийн үзэсгэлэн "Blue mon" арт галерейд маргааш дэлгэгдэх гэж байна. Уг үзэсгэлэнг зураач А.Одхүү, П.Ганзориг нар хамтран гаргах юм. Үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл "Blue mon" арт галерейд тавигдана.

"Туйл ба туйл" хэмээх нэрийн учир нь хоорондоо ямар нэг зүйлээр адилтгаж үл болох хоёр өөр сэтгэлгээг билэгдэж байгаа" гэж уран бүтээлчид онцоллоо. П.Ганзоригийн хувьд МҮОНРТ-ийн Тайз чимэглэлийн албаны уран бүтээлч, авьяаслаг залуу зураач юм. Тэрбээр энэ удаад анхны бөгөөд хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ ийнхүү гаргаж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Туйл ба туйл" үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ   
Үзсэн: 915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй