Кино сонирхогч, үзэгч олныг байлдан дагуулч чадахаар нэгэн шинэ уран бүтээл өчигдөр "Тэнгис" кинотеатрт нээлтээ хийлээ. Социализмийн үе гэгдэх 1980-аад оны нийгмийн бусармаг, эгдүүцэм зүйлсүүд одоо хэр нь энэ цаг үеийг хүртэл бугшсан хэвээр байгааг кино дэлгэцээр дэлгэн харуулах “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киног ийнхүү нээх үеэр салбарын сайдын тушаалаар “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх эрхэм цол тэмдгээр шагнагджээ. Шагналыг Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өөрийн биеэр гардуулж баяр хүргэсэн байна.
Авьяаслаг залуу жүжигчин А.Ганчимэг МУСТА боллоо | ||
Үзсэн: 3080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.