![](/uploads/201510/news/thumb/23a974fc75e0f1b4dd45504c741d155c_x3.jpg)
Хилийн чинадад Монгол орон, монголчуудаа эерэгээр сурталчлах цоо шинэ хэлбэр төдийгүй, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх зорилго бүхий Европ дахь "Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн" энэ жил 10 дахь удаагаа Бельгийн Вант улсын Лювен хотноо 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохиогдоно.
Оюутны нөхөрсөг уулзалт тэмцээнээр 2006 онд БНЧУ-ын нийслэл Праг хотноо Чех, Герман, Польш гурван улсын зургаан багаас 48 тамирчин оролцон гараагаа эхэлж байсан түүхтэй. Европын монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь жил бүр хүрээгээ тэлж, Европын монголчуудын хүсэн хүлээдэг ууган спортын наадамд зүй ёсоор тоологдох болсон ба энэ жил Европын холбооны 12 улс орны 26 баг тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.
Европ дахь монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.