Шууд Chart

Говь-Сүмбэр аймгийн засаг даргын суудал тойрсон маргаан өрнөсөөр

2013-09-13 09:37:19

Говь-Сүмбэр аймгийн ИТХ аймгийн засаг дарга Л.Отгонжаргалыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Шийдвэрийг ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Батжаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан бичгээр танилцуулахаар төлөвлөж байгга юм. Засаг дарга Л.Отгонжаргал нь өнгөрсөн дөрвөн жилд аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байсан хүн аж.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд холбогдох албаны хүмүүстэй утсаар холбогдож тодруулга авлаа.
 
Говь-Сүмбэр аймгийн засаг дарга Л.Отгонжаргал: Намын өмнө бөхөлзөж амьдармааргүй байна
 
- Сайн байна уу? Таныг ажлаас чөлөөлсөн талаар яригдаж эхлээд байна. Одоогоор албан үүргээ гүйцэтгэж байна уу?
 
- ИТХ-ын шийдвэрээр намайг аймгийн засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай шийвдэр гарсан юм билээ. Одоогоор ажил үүргээ гүйцэтгэж байна. Эцсийн дүндээ энэ чинь төрийн ажил. Хэн ч орхиод явж болохгүй.
 
- Та ажлаа яг хэдийд хүлээж авсан бэ? Танай аймгийн засаг даргын батламж нэлээд удааширсан санагдаж байна?
 
- Тийм ээ. Би энэ оны 3-р сарын 19-ний өдөр ажлаа албан ёсоор хүлээж авсан. Тэд оны эхний хагас жилийн тайлан хянасан гэж байгаа. Гэхдээ үнэн хэрэгтээ би ажлаа аваад 5 сар ч болоогүй байна. Ард түмэн хэлэх байх. Би өөрийгөө магтахгүй. Гэхдээ өнгөрсөн энэ богино хугацаанд их зүйлийг хийж амжууллаа.
 
-  Хувийн зүгээсээ энэ шийдвэр дээр ямар байр суурьтай байна вэ ?
 
- Энд миний байр суурь гэхээсээ илүүтэйгээр манай ИТХ-ын шийдвэр чухал болоод байна. Хамгийн гол нь “Би аливаа улс төрийн намын өмнө бөхөлзөж амьдармааргүй байна. Гэхдээ бүрэн эрх нь ИТХ-д байгаа. Би өөр юу хэлэх вэ дээ.
 
Говь-Сүмбэр аймгийн АН-ын дарга н.Одсэр: Бүх асуудал хуулийн хүрээнд болсон
 
-  Танай аймаг Лхагва гарагийн ИТХ-аараа засаг дарга Л.Отгонжаргалыг албан ажлаас нь чөлөөлөх шийвэр гаргасан гэдэг нь үнэн үү?
 
-  Үнэн. Хуралдаанаар аймгийн засаг даргын эхний хагас жилийн ажлын биелэлт, төсвийн тодотгол,”Март дизайн” ХХК-ийн шинэ суурийн төлөвлөгөө зэрэг асуудлыг авч хэлэлцсэн. Улмаар энэ бүх асуудлын хүрээнд Л.Отгонжаргалыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байна.
 
-   Хурал хичнээн хүний бүрэлдэхүүнтэй явагдсан бэ?
 
-   Нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй явагдсан
 
-   Танай аймаг иргэдийн төлөөлөгчийн хэдэн суудалтай бэ?
 
- 17 иргэдийн төлөөлөгчийн суудалтай. АН 9, МАН 7, МАХН 1 суудалтай.
 
- Тэгэхээр танай нам тус хуралд дангаараа оролцсон гэсэн үг үү?
 
- Тийм ээ. Хуралд МАН, МАХН сонгуулийн маргаантай асуудлаас болоод оролцоогүй.
 
- Яг энэ тохиолдолд дээрх шийдвэр тань хэт нэг талыг барьсан хэрэг болсон юм биш үү?
 
- Бүх зүйл хууль ёсныхоо дагуу болсон. Хуралд МАН, МАХН сонгуулийн маргаантай асуудлаас болоод оролцоогүй. Ер нь ганц энэ хурал ч биш сүүлийн 2-3 хуралд тэд оролцохгүй байгаа. Тэгэхээр хуулийнхаа дагуу хурал санаатай таслаж байгаа аль ч намын төлөөлөлд үйлчилдэг “хуралд орсноор тооцох”, “эсрэг санал авах” гэсэн заалтуудыг үндэслэн шийдвэрээ гаргасан.
 
-  Засаг дарга Л.Отгонжаргалыг ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэл нь юу бэ?
 
-  Би дээр хэлсэн. Эхний найман сарын тайлангаар ажлын биелэлт дөнгөж 39,2 хувьтай байсан. Үнэхээр халахаас өөр аргагүй шалтгаан.
 
-  Энд ямар нэгэн улс төрийн зорилго байгаа юм биш биз. Танай нам анхнаасаа 9 суудал авсан мөртлөө яагаад МАН-аас засаг дарга сонгосон юм бэ?
 
- Ямар ч улс төрийн зорилго байхгүй. Асуудал хуулийнхаа хүрээнд л явагдаж байгаа. Би энэ тал дээр нэмэлт тайлбар өгмөөргүй байна.
 
- Анх таныг аймгийн засаг даргаар сонгогдох намуудын тохиролцоо байсан ч татгалзсан гэсэн яриа байгаа, энэ талаар?
 
- Энэ бол намын дотоод асуудал. Би үүнийг задлах эрх байхгүй.
 
-   Сонгуулийн хууль зөрчсөн нэрээр өрсөлдөгч хоёр намаас 4 хүнийг иргэдийн төлөөлөгчөөс түдгэлзүүлсэн гэсэн. Танай намаас хэдэн хүн нэмж орж ирсэн бэ?
 
- Сонгуулийн хууль зөрчсөн МАХН-ын 4 хүнийг эргүүлэн татсан. Тиймээс тухайн өрсөлдөгчийн ард жагссан нэр дэвшичдийг иргэдийн хурлын төлөөлөгчөөр оруулсан байгаа. Манай намаас 3, МАН-аас 1 хүн орсон. МАХН энэ хэргийг хууль бус гэж үзээд аймгийн иргэдийн хурлыг анхан шатны шүүхэд өгсөн.
 
- Шүүхийн шийдвэр нь гарсан уу?
 
- Гарсан. МАХН-ын дахин сонгууль явуулах ёстой гэсэн саналыг шаардлагагүй гэж үзсэн байгаа. Гэсэн хэдий ч МАХН-ынхан нийслэл рүү давж заалдах шатны шүүхэд дахин хандсан гэсэн. 
 
-  Тэгвэл яагаад МАН бас ИТХ-д оролцохоос татгалзаад байгаа юм бэ?
 
-  Уг нь бол МАН-д татгалзах үндэслэл байхгүй. Гэтэл хэлэлцэж тохиролцсон юм шиг хуралд оролцохоор татгалзсан хэвээр байна.
 
Говь-Сүмбэр аймгийн МАН-ын дарга Д.Батсуурь: ИТХ-ын бүрэлдэхүүн хууль зөрчсөн учраас хуралд оролцохоос татгалзсан 
 
- Сайн байна уу? Аймгийн ИТХ-аар танай намаас нэр дэвшсэн засаг дарга Л.Отгонжаргалыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ. Энэ тал дээр танай намын байр суурь?
 
-  Одоогоор хурлын талаар мэдээл сайн аваагүй байна. Яагаад гэвэл манай нам тэр хуралд оролцоогүй.
 
- Ямар шалтгаанаар танай нам иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцохгүй байгаа юм бэ?
 
- Аймгийн иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүн хууль зөрчиж бүрдсэн. Тиймээс асуудлаа хуулиар шийдүүлэхээс нааш манай нам ИТХ-д оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаараа албан бичиг өгсөн.
 
-  Ямар үндэслэлээр хууль зөрчсөн гэх асуудал яригдаад байгаа юм?
 
- Иргэдийн төлөөлөгчийн хурал анх 4 хүнийг сонгуулийн хууль зөрчсөн нэрээр түдгэлзүүлсэн. Хуулиараа дахин сонгуулиар орных нь хүнийг сонгох ёстой байтал шууд авсан онооны дарааллаар сонголт хийсэн. Энэ бол манай аймгийн ИТХ- ын бүрэлдэхүүнд ард түмнээр сонгогдоогүй хүмүүс ирж суучихаад байна гэсэн үг. Тэгэхээр ийм хууль зөрчсөн бүрэлдэхүүн бүхий хуралд манай нам яаж оролцох юм бэ?.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Говь-Сүмбэр аймгийн засаг даргын суудал тойрсон маргаан өрнөсөөр   
Үзсэн: 4267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-11-01 17:40
НИЙГМИЙН ДААТГАЛЫН НЯГТЛАН ОЮУНЦЭЦЭГИЙГ ЗАЙЛУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ, АШИГ СОНИРХОЛЫН АСАР ИХ ЗӨРЧИЛТЭЙ ХҮН ШҮҮ БАЙГУУЛЛАГЫГ ИДЭЖ УУЖ ДУУСГАЛАА
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-11-01 17:20
хэхэ
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-05-27 23:44
Хүүхэмсэг гар даа
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-05-27 23:43
Одсэр тэнэг гар
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-03-16 12:19
Гуя баз гэдгийг тэр 2 нь ойлгож байгаа боловуу хахахаххахахаха
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-03-16 12:17
Саяхан засаг даргын орлогч, төрийн сангийн дарга 2 гуя базууд больсон гэлүү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-03-16 12:17
Саяхан засаг даргын орлогч Сүрэнжав, төрийн сангийн дарга Улаанхүү 2 гуя базууд больсон гэлүү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-09-18 15:25
УС -ДУ ЧИНЬ ТЭТГЭВЭРИЙНХНИЙ ЦЭНГЭН ХӨГЖИЛДДӨГ ГАЗАР ЮМ ГЭЭ БИЗ ДЭЭ ТЭД ТОРГУУЛИЙН СУМАНГИЙХАН Ч ГЭЖ БАС НЭРЛЭГДСЭН ГЭСЭН ЗАСАГ ДАРГАТАЙ ТААРААГҮЙ ХҮМҮҮС ТЭНД АМАРЧ БАЙГАА ГЭСЭН ККККККККККККККК
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-09-18 15:23
ЭНЭ АЙМГИЙН ЗАСАГ ЗАХИРГАА ЧИНЬ ЦУС ОЙРТСОН ЮМ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ 1.аМАРСАЙХАН НӨХӨР НЬ МХГ-ын дарга ЭХНЭР НЬ ЗДТГ -хЭЛТСИЙН ДАРГА ,ЭХНЭР Ь мхг -нөхөр нь газрын албанд, эхнэр нь МХГ- т нөхөр нь үл хөдлөхийн дарга , дахиад эхнэр нь БОГ -ын дарга нөхөр нь хэлтэст мэргэжилтэн, эхнэр нь нөхөр 2 уулаа ч бас нэг хэлтэст мэргэжилтэн ,нөхөр нь мэргэжилтэн эхнэр нь нягтлан бодогч нь, эгч нь СТ- ын САНГИЙН ХЭЛТЭСТ ДҮҮ НЬ ТХГАЗАРТ, ГЭХ ЗЭРЭГ ГЭР БҮЛИЙН АЛБА БАЙНА ЭНИЙГ ЗАДЛАХ ДУРГҮЙ БАЙГАА ИРГЭН БҮР Л ҮҮНИЙГ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-09-18 15:16
Говьсүмбэрчүүдээ ОДОО ИНГЭХ ЦАГ НЬ БОЛСООН УРЬДНЫ ХЭДЭН ЖИЛ ТА НАР АЖЛААСАА ХАЛАГДАЖ БАЙГАА ХҮН СОНСООГҮЙ ДАНДАА Л ГАДНА ДОТНООС ИРЭЭД Л АЖИЛД ОРООД АМДАРЛ НЬ ДЭЭШИЛСЭН ХАРИН ҮНДСЭН ГОВЬСҮМБЭРЧҮҮД БИД МЭРГЭЖИЛ БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭД Ч АЖИЛД ОРЖ ЧАДДАГГҮЙ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭВТА НАР ХАРЖ БАЙГАА МАНАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУЧУУД ГУДАМЖИНД ГҮЙГЭЭД Л ӨВӨРХАНГАЙ ДУНДГОВИЙНХОН ЭЗЭЛЧИХСЭН БАЙСАН ТЭРИЙГ САНА ДАА АМАРСАЙХАН , ЗАНДАРЪЯА ,БОТДОЛГОР,ОРГИЛМАА ,НАР ХААНААС ИРЭЭД ХААНАА ЮУ ХИЙГЭЭД БАЙГААГ АРД ТҮМЭН УХААНТАЙ БОЛ ОДОО ЭД НАРЫГ БОЛИУЛАХ ЦАГ ЭНЭ БИШ ГЭЖ ҮҮ
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-09-15 18:21
Тэр нам улс төр нь хэн байх нь яах вэ Бидэнд юм хийдэг шудрага хүн л хэрэгтэй бна. Уг нь Отгонжаргал даргын үед энэ жил овоо л юм хийгээд бүтээн байгуулалтын ажил яваад л байгаа харагдах юм. Цаад дүгнэж байгаа ИТХ ын улсууд ингэж ажиллаж байхад муу гээд байгаа юм бол өөрсдийнх нь яаж ажилахыг хармаар санагдаад бүр тэсэхгүй нь Сүмбэр суманд ардчилалынхан засаг бариад энэ жил хийсэн юмыг хэлчих гэхээл үнэндээ юм байхгүй бн лээ зайлуул хөөрхийс
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-09-14 11:02
алтанхуяг арай ч ийм зүйлтэй орооцолдохгүй байхаа өмнө нь манай багт гар нийлж ажиллах боломжтой хүн гээд баталчихаад одоо бараагийн багануур болгохгүй байх. бас засаг даргын ажлыг 3 сарын ажлаар дүгнээд огцруулдаг бол ямар ч аавын хүү тогтож чадахгүй
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-09-13 22:33
BAYANTAL SUMAND ARDCHILSAN NAM GARSAN TEGEED BUR DAMPUURSAN SURAG BNA LEE ED NARIG ODOO YAH U UGEE HEL ARD TUMEEN
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-09-13 22:31
AN NAM ARAI BISHEE
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-13 12:49
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
216.185.58.xxx [216.185.58.xxx] 2013-09-13 11:47
GSA buyu 3 sumtai aimgiig tatan buulgaad Dornogovid ugchih zugeer. Tegeed hotiin statustai bolgood l boloo sh dee. Aimag gehed hetsuu gazar sh dee.
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2013-09-13 11:38
ene aimag balarchee. ovoo yum xiichmeer xun bsan daa.
121.215.68.xxx [121.215.68.xxx] 2013-09-13 11:20
AN arai dendenee bur dendej bna oor heleh ch ug alga namiin shugamaar halah asuudal bur deer dorgui ilt bolj guitslee arai ch ingene gej bodsongui novsh ardiin nam ni deer baisan yum bna daa shineer solij orond ochson humuus ni arvan jiliin ch bolovsrolgui humuus bh yum daa
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2013-09-13 10:24
Өвөрхайнгайн Тогтохсүрэнгийн зураг байхиймаа

Бидэнтэй нэгдээрэй