Монголын жүдо бөхийн залуу тамирчин Отгонбаярын Дөлгөөн (66 кг) энэ оны наймдугаар сард Сингапурт болох Хүүхдийн зуны олимпийн анхдугаар наадамд оролцох анхны эрхийг эх орондоо авчирлаа. Энэ тухай ОУОХ-ны ажилтан Жесси Нуман, Олон улсын жүдогийн холбооны спорт хэлтсийн ахлах эксперт Энвик Галеа нар МҮОХ-нд албан ёсоор бичгээр мэдэгджээ.
Дашжамцын Энхбаатарын шавь энэ хүү 1993 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2005 оны арванхоёрдугаар сараас эхлэн жүдогоор хичээллэн өсвөр үеийнхний УАШТ-ээс алт, залуучуудынхаас хүрэл медаль хүртсэн амжилттай. Тэрбээр 2009 онд Будапешт хотноо өндөрлөсөн өсвөр үеийнхний ДАШТ-д VII байр эзэлсэн юм. Энэ тоог арвижуулахаар бокс, чөлөөт бөх, гимнастик, хүндийг өргөлт зэрэг төрлийнхөн эрх авах тэмцээнд оролцох болно.
"Сингапур-2010"-ын анхны эрхийг жүдоч О.Дөлгөөн өвөртлөв | ||
Үзсэн: 1932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.