Загатнадаггүй, өвддөггүй болохоор хүндрүүлж эцэст нь цоохор биетэй болдог арьсны нэгэн төрлийн өвчин гараад байна. Энэхүү өвчин даамжирсан үед үс, сормуус, хөмсөг хүртэл цайдаг байна. Уг өвчин дотоод шүүрлийн булчирхай, мэдрэлийн системийн алдагдал, эрдэс баялгийн дутагдал, сэтгэл санааны хямралаас болж үүсдэг. Хамгийн аюултай нь нүдний торлог бүрхэвчийн өнгө өөрчлөгдөж, нүдний хараанд муугаар нөлөөлдөг гэнэ. Энэ нь хэдийгээр шинэ төрлийн өвчин биш ч хор уршгийн талаар мэддэг хүн ховор ажээ.
Тус өвчин бүрэн судлагдаагүй учир судлаачид урьдчилан сэргийлэх, эмчилгээний аргуудыг нь хайж байгаа аж. Арьс цайрах өвчин нь нэгэнт биеэр тархаж цоохор болсон тохиолдолд эмчлэхэд хүндрэлтэй бөгөөд арьсны өнгийг бүрдүүлдэг меланицит эсийн солилцоо алдагддаг. Манай улсын Арьс судлалын үндэсний төвд арьсны меланицит эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх зорилт тавьсан ч одоогоор тодорхой үр дүнд хүрч чадаагүй байна. Витилиго өвчин нь биеийн нэг буюу хэд хэдэн хэсэгт, биеийн зөвхөн нэг талд, эсвэл бүх хэсгийг хамран цайрдаг.
Өвчин даамжрах тусам анагаах аргагүй ажээ. Иймд арьс цайрах өвчнөөр өвчилсөн бол, нарны хэт ягаан туяанаас биеэ хамгаалах, хоол хүнсээ зохицуулах хэрэгтэй гэнэ. Далайн гаралтай хүнс болон мөөг, жимс, жимсгэнэ, хан боргоцой, гадил ихэд тохиромжтой. Мөн сэтгэл санаа хямарвал цайралт улам нэмэгддэг тул аль болох тайван байх хэрэгтэй. Ямар нэг өвдөлт, зовиургүй ч гоо сайханд сөрөг нөлөөтэй уг өвчин ихсэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Арьсны Витилиго өвчин гарах нь ихэсчээ | ||
Үзсэн: 10676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.