Шууд Chart

Нас барсан оюутны гэрийнхэн өнөөдөр ирнэ

2013-09-13 10:48:15

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд Сүхбаатар аймгаас элссэн нэгдүгээр ангийн оюутан хичээл дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр  өглөө 09.30 цагийн орчимд биеийн тамирын хичээлийн гүйлтийн үеэр бахардан унаж, зүрх нь зогсжээ.

Одоогоор биеийн тамирын багшийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст байцаалт авч эхэлсэн бөгөөд охины ар гэрийнхэн өнөөдөр нийслэлд ирж байгаа аж. Холбогдох албаны хүмүүс “Шүүх эмнэлэгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа тул тодорхой мэдээдэл өгөх боломжгүй” хэмээн мэдэгдэж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нас барсан оюутны гэрийнхэн өнөөдөр ирнэ   
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй