"Хантайшир" бөхийн дэвжээний уламжлалт барилдааны хүрээнд, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Монгол Улсын начин Баасангийн Онхын нэрэмжит, улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монголын үндэсний бөхийн өргөөнд болох гэж байна. Барилдаан 10 дугаар сарын 28-нд 16:00 цагаас буюу ирэх лхагва гарагт болно.
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, Монгол Улсын начин, спортын мастер, олон улсын шүүгч Баасангийн Онх 1979 оны Ардын хувьсгалын 58 жилийн ойгоор хүчит 512 бөхөөс тав давж "улсын начин" цол хүртэж байжээ.
Улсын начин Б.Онхын нэрэмжит барилдаан болно | ||
Үзсэн: 1370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.