Канадын нэрт дуучин, залуу од Жастин Бибер Европын MTV хөгжмийн шагнал гардуулах ёслолоос таван шагнал хүртлээ. Италийн Милан хотноо болсон шагнал гардуулах ёслолоос тэрбээр "Шилдэг эрэгтэй дуучин","Хойд Америкийн шилдэг уран бүтээлч", "Хамгийн олон шүтэн бишрэгчтэй дуучин", "Хамгийн сайхан харагддаг од" гэсэн шагналыг түүжээ.
Харин дуучин Рианна "Шилдэг эмэгтэй дуучин" болсон бол Тайлор Свифтийн "Bad Blood" дуу "Шилдэг уран бүтээл"-ээр шалгарчээ. Хөвгүүдийн "One direction" хамтлаг "Шилдэг поп уран бүтээлчид", "Coldplay" хамтлаг "Шилдэг рок хамтлаг"-ийн шагнал гарджээ.
Жастин Бибер нэг тайзнаас таван шагнал хүртжээ | ||
Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.