
"Абу Даби-2015" жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 23-26-ны хооронд АНЭУ-ын нийслэлд явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд нийт 82 орны эрэгтэй 336, эмэгтэй 219, нийт 555 тамирчин оролцсоноос Монголын бага тамирчид 1 мөнгө, 2 хүрэл, 1 тавдугаар байр, 1 долдугаар байр эзэлсэн амжилтаар 13-р байранд бичигдсэн байна.
Харин жүдо бөхийн өлгий Япон улсын баг тамирчид 6 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол БНСУ, ОХУ эхний гурван байрыг эзэлжээ.
Монголын жүдочид 13 дугаар байрт бичигджээ | ||
Үзсэн: 1310 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.