Шууд Chart

"Утга зохиол, урлаг" сонины 60 жилийн ой тохиож байна

2015-10-27 19:09:32

Монголын урлаг, уран зохиолын анхдагч төв хэвлэлүүдийн нэг “Утга зохиол, урлаг” сонин эдүгээ 60 насны босго алхаж байна. Тус сонин тэртээ 1955 оны 8 дугаар сард анхны дугаараа эрхэлж байжээ. “Утга зохиол, урлаг” сонин цаг үеийнхээ зайлшгүй шаардлагаар дэлхийн болон Монголын сор болсон зохиолчдын бүтээлийг уншигч олонд түгээх, соён гэгээрүүлэх түүхэн үүрэгтэй байсан юм. Тэгвэл өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлээс анхныхаа төв хэвлэлийн түүхт ойг тэмдэглэлээ. Энэ хүрээнд сонины редакци, хамт олон ахмад зохиолчдоо хүлээн авч, “Утга зохиол, урлаг” сонины түүхэн ач холбогдлыг хэлэлцсэн юм.

1955 оноос хойш өнөөг хүрэхдээ Утга зохиол урлаг сонин Монголын зохиолчдын эвлэлийн төв хэвлэл байж, нэг талаар утга зохиол сонирхогчдын ширээний хэвлэл болж ирсэн. Энэ сонины үнэн ч уншигч нь өнөө цагийн олон шилдэг зохиолчид байдаг.

Мөн өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлээс, тус сонины 60 жилийн түүчээг үргэлжлүүлж, Утга зохиолын судлал шүүмж, Зохиолчдын хөрөг дурсамж, Онч мэргэн үгсийн чуулбар зэрэг бүтээлүүдийг шинээр эмхэлснээ танилцуулсан. Энэ үеэр “Утга зохиол, урлаг” сониноор дамжиж, нийгэм цаг үеийн уран зохиолын талаарх үзэл баримтлал, соён гэгээрүүлэх бодлого хүрч байсан гэдгийг ахмад уран бүтээлчид хэлж байлаа.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Утга зохиол, урлаг" сонины 60 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй