Шууд Chart

Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн үнэ буурлаа

2015-10-28 15:10:45

Сүхбаатар аймгаас нийслэл рүү зорчих тээврийн үнэ буурлаа. Өөрөөр хэлбэл,  шуудангийн автобусаар аймгийн төвөөс нийслэл рүү зорчих зардалд талдаа 26500, амь даатгал нэмбэл 27 мянган төгрөг төлдөг байсан. Тэгвэл ирэх сарын 1-нээс  иргэд шуудангийн автобусаар зорчихдоо 21мянга, амь даатгалаа төлбөл 21500 төгрөгөөр зорчихоор болж байгаа юм.

Аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсон тул зарцуулах шатахууны хэмжээ буурсан, түүнчлэн хууль бус тээвэрлэлт нэмэгдэх хандлагатай байгаа зэрэг шалтгаан үнэ буурахад нөлөөлсөн байна. Зорчигч тээврийн үнэ бууруулах асуудлыг тээврийн компаниудын санал дээр үндэслэн гаргажээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт “Хараацайн жигүүр”, “Дарьганга өртөө” компани зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байна. Шуудангийн автобус өглөө 08:00, орой 17:00 цагт тус тус Баруун-Урт-Улаанбаатар-Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд иргэдэд үйлчилдэг ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн үнэ буурлаа  
Үзсэн: 2431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй