Шууд Chart

Ж.Моуринью халагдвал 30 сая фунтын нөхөн төлбөр авна

2015-10-28 18:32:30

"Челси" клубын дасгалжуулагч Жозе Моуринью хэрвээ гэрээний хугацаанаас өмнө ажлаасаа халагдвал Лондоны багаас 30 сая фунтын нөхөн төлбөр авахаар тусгагджээ. Түүний одоогийн гэрээ 2019 он хүртэл хүчин төгөлдөр юм. Тэрбээр Лондоны багийг 2013 оноос дахин удирдах болсон билээ.

Өнгөрсөн улирлын аварга "Челси" багийн энэ улирлын амжилт тааруу байгаа нь түүнийг Роман Абрамович багаасаа явуулж магадгүй гэх яриа газар авахад хүргээд байна. "Челси" одоогоор 10 тойргийн дараа ердөө 11 оноотой хүснэгтийн 15-р байрт яваа юм. Английн хэвлэлүүд Орос тэрбумтан нөхцөл байдлыг сайжруулах 2 долоо хоногийн хугацааг Португал мэргэжилтэнд өгсөн хэмээн бичиж байгаа ба хэрвээ энэ бямба гарагт "Ливерпуль"-д хожигдвол Жозе Моуринью халагдахад бүр ойртоно.

Мөн зарим хэвлэл Жозе Моуриньюгийн төлөөлөгчид шинэ багийн эрэлд аль хэдийнээ гараад байна хэмээн бичжээ. Тэдний уулзсан багийн тоонд "Интер", "ПСЖ" багтаж байгаа гэнэ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ж.Моуринью халагдвал 30 сая фунтын нөхөн төлбөр авна   
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй