![](/uploads/201309/news/thumb/3dc3de48a54e4e632d58732c462da648_x3.jpg)
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байгаа юм.
Одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа С.Батмөнх нь ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ тендер сонгон шалгаруулалт хийх явцад ашиг сонирхлын улмаас танил талдаа давуу эрх олгосон, байгууллагад хэрэгцээтэй томоохон багаж төхөөрөмж, тавилга, эд зүйлсийг худалдан авахдаа мөн хууль зөрчсөн хэрэгт сэжигтнээр татагдсан юм.
Мөн С.Батмөнхийн хэрэгт мөнгө угаасан байж болзошгүй үйлдлүүд илэрсэн тул хэд хэдэн хүнийг түүний хамсаатнаар сэжиглэн, шалгаж эхэлсэн байна.
С.Батмөнхийг АТГ-аас дахин шалгаж байна | ||
Үзсэн: 1579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.