Шууд Chart

Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна

2015-10-29 13:36:55

Өнөөдөр “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”. Энэ жилийн хувьд энэ өдрийг дэлхий нийт  “Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.  Учир нь тархины харвалтад өртсөн өвчнүүдийн судалгаанаас харахад дийлэнх нь эмэгтэйчүүд байдгаас гадна гэр бүлийнх нь хүн харвалтад өртөхөд бүх ачаалал эхнэрт оногдож байдгаас ийм уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Монгол оронд жилээс жилд тархинд цус харвах тохиолдол, нас баралтын тоо улам бүр нэмэгдэж, үхэлд хүргэх байдлаар хоёрдугаар байрыг эзлэн,  гэнэтийн үхлийн гол шалтгаан болдог бөгөөд ДЭМБ-аас 2008 онд Монгол Улсыг тархины харвалтын өвчлөл, тархалт, эрсдэлт хүчин зүйлээр  өндөр орны тоонд оруулсан байдаг билээ. Өнгөрсөн оны байдлаар Монголд 100 мянган хүн амд 290 харвалт, түүнээс 49 нь нас барж байгааг тогтоосон ажээ.

Эмч мэргэжилтнүүдийн ярьж буйгаар манай улсад тархины харвалтад нөлөөлдөг хүчин зүйл нь өөх тос, давс, архи, тамхины хэтрүүлсэн хэрэглээнээс гадна амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөн хомсдол, бодисын солилцооны эмгэг зэрэг байдаг байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Би эмэгтэй хүн, бид харвалтад илүү нэрвэгдэж байна  
Үзсэн: 1669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2015-10-30 10:21
эмэгтэйчүүд өөрсдөө харвалтанд өртөхөөс гадна харвасан хүнийг асарч сувилдаг. энэ ачааг үүрдгийг ДЭМБ их онцолсон.

Бидэнтэй нэгдээрэй