Шууд Chart

iPhone утасны шинэ загварууд удахгүй худалдаанд гарна

2013-09-13 17:04:29

"Apple" компаниас  iPhon35S болон iPhon35C загваруудаа танилцуулах арга хэмжээ Калифорни мужийн Купертино хот дахь тус компанийн төв байранд боллоо. Тухайн арга хэмжээг телевизээр шууд дамжуулаагүй ч Twitter зэрэг олон нийтийн сүлжээнүүдээр мэдээллийг нь шуурхай хүргэж байсан тул хэрэглэгч сонирхогчид мэдээллүүдийг цаг тухайд нь авч байжээ. Зарим сайтуудаар мэдээлж байсанчлан "Apple" компанийн тус арга хэмжээн дээр шинэ загваруудын өнгө, хэлбэр хэмжээ, дотоод бүтэц гэх мэтийг дэлгэрэнгүй танилцуулсан байна..

Жишээлбэл iPhone5S загварын тухайд л гэхэд өмнөх загвар болох iPhone5 загвараас хэмжээний хувьд адил, харин гоц ялгарах зүйл нь iOS7 үйлдлийн систем, хурууны хээ мэдрэгч "Home" товчлуур гэнэ. Мэдээж процессорын хурд нь өмнөх загвараас даруй 2-5 дахин илүү болсон (A7 chip) бол камерийн үзүүлэлт, гэрэл муутай нөхцөлд зураг авах чадал нь үлэмж нэмэгдэж байгаа ажээ. Үнийн хувьд урьд гарсан загваруудтай яг адил бөгөөд хэрэглэгчид Gold, Silver болон Space Grey гэсэн 3 өөр өнгөний сонголт хийх боломжтой болжээ.

Мөн "Apple"-ийн iPhone-ийн сонгодог загваруудаас харьцангуй хямд болгож өөрчилсөн iPhone5С загвар олны анхаарлын төвд байлаа. Утасны гадна гэрийг хуванцараар хийсэн тул өмнөх загваруудаасаа 100 доллараар  хямд борлуулагдах iPhone5С загваруудыг шинэ тутам хөгжиж буй шинэ зах зээл болох Хятад, Энэтхэг, Өмнөд Америкийн орнуудын хэрэглэгчдийг "байлдан дагуулах"-д ашиглах бололтой. Хэмжээний хувьд iPhone5S загвараас өргөн боловч  харин үл ялиг зузаан байгаа бөгөөд 5 өөр өнгөний сонголттой байгаа юм.

Шинэ iPhone-уудын урьдчилсан захиалгыг өнөөдрөөс авч эхлэх бол Apple салбар дэлгүүрүүдээр 09 сарын 20-оос эхлэн борлуулж эхлэхээр болжээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

iPhone утасны шинэ загварууд удахгүй худалдаанд гарна  
Үзсэн: 3063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй