Шууд Chart

Өсвөрийн хөлбөмбөгчид Хөх хотод болсон тэмцээнд аваргалжээ

2015-10-29 17:33:30

БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн энэ сарын 23-27-нд ӨМӨЗО-ны Хөх хотод боллоо.

ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн газар хамтран өндөр хэмжээнд зохион байгуулсан тэмцээнд хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хамгийн шилдэг тус бүр дөрөв, нийт найман баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Монгол Улсын “ДМЮ” клуб хамгийн шилдэг нь байлаа.

Тэд “А” хэсэгт ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ багийг 3-2, Бугат аймгийн шигшээ багийг 7-1, нутаг нэгт “Хараацай”-г 2-0-ээр буулган авч, төвөггүйхэн хагас шигшээд шалгарсан юм.

Улмаар хагас шигшээд нутаг нэгт Дэрэн клубтэй учраа таарч тоглоход хоёр багийн тоглолт үндсэн цагт 1-1 харьцаатай тэнцэн 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг шийдэх болсон юм. Торгуулийн цохилтонд ДМЮ өрсөлдөгчөө 4-2 харьцаатай хожин тус тэмцээний шигшээд өрсөлдөх болоод байсан.

Шигшээ тоглолтод "ДМЮ" клуб ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ багийг 5-2 харьцаатай хожин БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээний аварга боллоо.

Б.Батзаяа эзэнтэй “ДМЮ” клубын хувьд ийнхүү Монголдоо үзүүлж байсан амжилтаа Хөх хотод ч үргэлжлүүлж чадлаа. Түүнчлэн энэ тэмцээний хүрэл медалийн төлөө тоглох болоод байсан "Дэрэн" клуб зохион байгуулагч орны Биеийн тамирын мэргэжлийн сургуулийн багийг 2-1 харьцаатай хожин хүрэл медалийн эзэд болсон байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Өсвөрийн хөлбөмбөгчид Хөх хотод болсон тэмцээнд аваргалжээ  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй