Өнөөдөр нийслэл хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг нийслэлчүүд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү ойд зориулан 2 мянга гаруй иргэн оролцсон хүндэтгэлийн парад боллоо. Ёслолын жагсаалын үеэр циркийн тоглолт, цамын бүжиг, хүүхэлдэйн киноны баатрууд, бөмбөлөгтэй автомашин, морьт баатруудын үзүүлбэрийг олон нийтэд сонирхууллаа. Жагсаалд нийслэлийн төр захиргаа, бизнесийн байгууллагуудын ажилчид, урлаг соёлын салбарынхны төлөөлөл болон хүүхдүүд оролцсон юм.
Нийслэлийн ойд зориулсан арга хэмжээнүүдийн хүрээнд “Номин” ХХК-ийн хамт олон зохион байгуулж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллага оролцсон баярын парадаас сурвалжилсан гэрэл зургийн сурвалжилгыг хүргэж байна.
3
"Төрсөн өдөр"-өө тэмдэглэж буй их хотын баярын парадаас... | ||
Үзсэн: 3701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.