* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Тайван амрах өдөр. Хэрэгггүй дуудлага ирэхгүй бол орой та гарахыг хүсэхгүй бөгөөд таныг цэнэглэхэд тань туслах уужуу тайван сэттэлтэй найзтайгаа хамт гэртээ нам гүм байхыг сонгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт банкны зээлийн чөлөөлөлт кредит картны зээлээ байнга хянаж байх нь орлого зарлагаа хянах сайн арга зам байх болно. Үдээс хойш гэнэтийн таатай бэлэг авах болно. Янаг амрагийн явдал таатай байх бөгөөд та хайртай хүндээ онцгойлон татагдах болно. Хоёулханаа хамт өнгөрөөх цаг гаргаж, холбоогоо илүү дотно болгохыг хичээ.
Хумх (1/20-2/18)
Эргэцүүлэн бодох өдөр. Өөрийн хувийн орон зайгаа бий болгохын тулд амрах цаг гарга. Цаг хугацаа хангалттай байгаа учир өмнө нь хойшлуулсан зүйлээ үргэлжлүүл. Гадаад ертөнцөөс тав тухтай байдлыг мэдэр. Төрөл садны тань хүмүүс өнөөдөр таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Загас (2/19-3/20)
Арзгар өдөр. Өнөөдөр та хашир хянамгай байж аюултай нөхцөл байдлаас бултах хэрэгтэй. Удирдлагуудын тань шүүмжлэл өөрчилсөн төлөвлөгөө гэрийн тань эмх цэгцгүй байдал зэрэг хэд хэдэн зүйлс таньтай тулгарч мэдэхээр байна. Ярилцлаганд орох гэж байгаа хүмүүс таныг анхаарлын төвд оруулж мэдэх төвөгтэй төсөөлж ч байгаагүй асуултуудад бэлэн бай. Шинэ өрөөний хамтрагч болох гэсэн зар сурталчилгаанд хандсан хүмүүс таны сэтгэлд арай л нийцээгүй байна. Гэхдээ хэрвээ та хэн нэгэн хамт төлбөрийг төлнө гэж аргаа барж байгаа бол та яг одоо шийдвэрээ гарга. Хэдий тийм боловч сонгосон хүн тань тийм ч тогтвортой хүн биш байх болно.
Хонь (3/21-4/19)
Төвөгтэй өдөр. Гэнэтийн өрсөлдөөн зөрчилдөөнд бэлтгэлтэй бай. Асуудлын их үүсвэрийг тунгаан бодож, алдаагаа ажиглан дадлага туршилт сайн хий. Үйл хөдлөл, бодол санаагаа мэдэрч, өөрийн зорилгодоо хүрч, аз жаргалтай хүн болохдоо цаг гаргахыг хичээ. Өдөржингөө тун завгүй байж, төлөвлөгөө боловсруулна. Сэтгэл санаа тогтворгүй байх нь алдагдалтай байхын эх үүсвэр болно. Анхаарлаа төвлөрүүлж сур.
Үхэр (4/20-5/20)
Гэр бүлд ноцтой зөрчил үүсч болзошгүй. Урьдын хэрүүлийн үргэлжлэл бололтой. Өнөөдөр та хэрүүл маргаанаас буцахгүй шинжтэй байгаа тул найз нөхөд танилуудтайгаа уулзахаас зайлсхий. Үзэл бодлоо хамгаалах шүүмжлэлд өртөхөөс сэргийл. Холоос ирсэн хүмүүстэй харилцсанаар гэмтэл авч урам хугарах бололтой. Биеийн хүчний хөдөлмөр хийх шинэ танилтай болохыг цээрлэ. Харанхуй ганцаардлаас зайлсхий. Өөрийн байр суурийг тогтоох найрсаг байхад хүчээ чиглуүл.
Эрсдэлтэй өдөр. Холын замд гарахдаа жолооны ард болгоомжтой бай. Ангараг гариг 3-р гэрт байгаа нь таныг тэвчээргүй зан, хурд хэтрүүлэх зэрэгт хөтлөх бөгеөд замын хөдөлгөөний дүрэм зөрчих асуудал гаргахад хүргэж ч магад. Хэрэв хуульч юм уу санхүүгийн зөвлөхийн өгсөн зөвлөгөө санаанд чинь таарахгүй байгаа бол өөр хүмүүсийг хай. Таны зөн совин дээд зэргээр хурц байгаа үе тул дотоод мэдрэмжээ чагна. Таны совин зөв байх болно. Гэр бүлтэй ихрүүдийн романтик харилцааны тэнцвэртэй байдал өсөх болно.
Мэлхий (6/22-7/22)
Завгүй өдөр. Амьдралыг хувийн хүсэл тэмүүллээсээ илүү ихээр хайрлах болно. Өнөөдөр хэн нэгэнд туслахаар амласан амлалтандаа хүрэхэд хүнд байх боловч хэн нэгэнтэй зохицож амьдрахыг хүсвэл хувийн сахилга баттай бай. Үүрэг даалгавар хүлээж авсныхаа дараа хэлсэн үгнээсээ буцах нь эвгүй зүйл гэдгийг санах хэрэгтэй. Ажлаа хийж байхдаа илүү их баяр хөөрийг авч чадах бөгөөд бусад хүмүүсийг гүйцэж түрүүлэхэд өнөөдөр хамгийн чухал өдөр. Харилцаа холбоогоо өргөжүүлж чадвал зорилгодоо хүрэхэд амархан байх болно. Тиймээс гэртээ үлдэлгүй гадуур гарч шинэ шинэ танилуудтай болохыг хичээ.
Арслан (7/23-8/22)
Шударга өдөр. Одоо юу хүсэж байгаагаа мэдэх нь асуудал болоод байна. Өөрийгөө ямар нэгэн зүйлд дайчлах гэсний хэрэггүй. Оронд нь амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодио сайн амраа. Эргэн ирэхийг тань хүлээж байгаа гэрийн ажлуудаа дуусгахыг хичээ. Гэхдээ ямар нэгэн төвлөрөл, үр ашгийг хүссэн шинэ ажил үүрэг, төсөл төлөвлөгөө эхлүүлэхээсээ татгалз. Заримдаа арслангууд эрх чөлөөтэй дураараа байх гэсэнээс хайртай хүндээ арай дэндүү ханддаг. Учир нь тэд эрх чөлөө, дотно байхын эсрэг байдаг гэж үздэг.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр та ажил дээрээ таагүй явдал тохиолдох эсвэл уучилж боломгүй алдаа гаргаж болзошгүй байна. Шинэ санаа болон саналд туйлын сонор сэрэмжтэй хандах хэрэгтэй. Бие тань бага зэрэг тавгүйрхэж мэднэ. Хоол ундандаа анхаар. Хэтрүүлэн идэх нь асар хортой үр дагавартай. Таны бодол санаа үйлдэл хоёр зөрчилдсөнөөс болж хайрттайгаа харилцахад тийм ч амар байхгүй бололтой. Өөрийнхөө бодит байдлыг үнэлж түүнийгээ илчилж чадвал асуудлаа шийдвэрлэхэд илүү хялбар болох болно.
Жинлүүр (9/23-10/22)
Амьдрал алхам алхмаар дээшлэх ба өнөөдөр од эрхэс танд завгүй өдрийг амлаж байна. Та нарын ихэнх нь ойр зуурын ажилд гүйж, бичиг цаасны ажилтай байж, янз бүрийн ажил хийж, бусадтай холбоотой ажиллана. Мөнгөн хадгаламжиндаа хүрэлгүйгээр хэд хэдэн ажлыг өөртөө сэтгэл ханамжтай байхаар хамтатган хийхийг оролд. Үдээс хойшхондоо шийдвэр гаргахаасаа өмнө шинэ төслийнхөө үр дагаварыг сайн тооцож үз. Зочид удаан зочилсноор хоолны шүүгээ хоосрон гэр орны эмх замбараагүй байдал нь танд таагүй байна. Өнөө орой санал зөрөлдөөнтэй сэдэврүү орохоос зайлсхий.
Хилэнц (10/23-11/21)
Сонирхолтой өдөр. Энэ өдөр ихэнх цагийг гэртээ өнгөрүүлнэ. Гэр бүлтэй хилэнцийнхэн гэр бүлийн гишүүддээ анхаарал халамж тавьж, шударга үнэнч байдлаар хандана. Эцэг эх, ах дүүгээ оройн зоогонд урих нь та тэдэнд хайр хүндэтгэл үзүүлж байгааг илэрхийлэх болно. Хоол хийх, гэр орны ажилд туслах нь гэр бүлийнхнээсээ хүндлэл олоход нөлөөлнө.
Нум (11/22-12/21)
Бүтээлч өдөр. Энэ өглөө шашны цуглаанд очвол сэтгэл санааг тань тайвшруулж эрч хүчийг нэмэгдүүлнэ. Урам зориг зөн билэг энэ үед хүчтэй байна. Танд тохирох шинэ төрлийн эмчилгээний хэлбэрийг олох бөгөөд энэ аргаараа курс эмчилгээ хийхээр шийдэж магадгүй. Амьдралынхаа утга учрыг олохыг оролдож танд сэтгэгдэл төрүүлэхүйц ямар нэгэн юм гарч ирэхэд зорьж буй чиглэл тань өөрчлөгдөнө.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.